Үзэсгэлэнгийн мэдээллийн хуудас
 

 

CONEXPO® Asia 2007
Хятад, Ази-Номхон далайн болон бусад улс орнуудын үйлдвэрлэгчдээс толилуулж буй барилгын тоног төхөөрөмжийг сонирхон үзэж танилцах, ашиглаж сурахад
зориулагдсан шилдэг нөөц боломж

Огноо ба байршил
Тойм
2007 оны шинэ мэдээ: Байршил ба огноо
Бизнесийг тань дээшлүүлэхэд танд тусалъя! 2007 оны шинэ зүйл: Тоног төхөөрөмжийг хэрхэн яаж ашиглахыг бодитоор үзүүлж харуулах өргөтгөсөн сургалтын хөтөлбөрүүд
Бүртгэл ба байрлах газар
Үзэсгэлэнг зохион байгуулагчид
Үзэсгэлэнгийн эзэмшигч байгууллага: Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо (ТТҮХ)
CONEXPO Asia-ийн танилцуулга
Үзэсгэлэнгийн талаар нэмэлт мэдээлэл хүсэх тохиолдолд

Огноо ба байршил

CONEXPO Asia 2007 үзэсгэлэн яармаг нь 2007 оны 12-р сарын 4-7-ний өдрүүдэд Хятадын Гуанжоу хот дахь Пажоу цогцолбор буюу Хятадын экспорт, импортын барааны яармагт явагдана.

Тойм

CONEXPO Asia 2007 үзэсгэлэн яармагийн үеэр Хятад болон бусад улс орны шилдэг үйлдвэрлэгчдээс барилгын тоног төхөөрөмж, бараа материал, ажил үйлчилгээний чиглэлээр санал болгож буй хамгийн сүүлийн үеийн техник технологи, шинэлэг оновчтой санаануудыг толилуулна. Үзэсгэлэнд оролцохоор бүртгэгдээд байгаа байгууллагууд болон тэдний бүтээгдэхүүний ангиллын талаархи мэдээллийг үзэсгэлэнгийн вебсайт www.conexpoasia.com-ийн Virtual Trade Show (VTS) буюу онлайн үзэсгэлэн толилуулалт хэсэгт байрлуулсан болно.      
        
Үзэсгэлэнд толилуулах тоног төхөөрөмж, бараа материалыг хэрхэн яаж ашиглахыг тайлбарлан үзүүлж, сургалтын богино хөтөлбөр оруулсан нь үзэсгэлэнгийн ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа бөгөөд бодит амьдралд авч хэрэглэх боломжтой бизнесийн шийдлүүдийг Хятад, Ази-Номхон далайн болон бусад улс орны барилгын салбарт ажилладаг мэргэжлийн хүмүүсээс чанарын өндөр түвшинд сурч, мэдэж авах боломжийг олгож байгаа билээ. Энэхүү үзэсгэлэн нь барилгын салбарынхнаас тус салбараа сайжруулах зорилгоор Хятад улсад зохион байгуулдаг цорын ганц олон улсын үзэсгэлэн худалдаа юм.                   
 
CONEXPO Asia нь барилгын тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнтэй холбогдох бүх чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүст буюу гэрээлэгчид, дэд гэрээлэгчид, материал үйлдвэрлэгчид, худалдаалагчид, түрээсийн компаниуд, төрийн болон хувийн салбарынханд зориулагдсан болно. Урьдчилсан тооцоогоор CONEXPO Asia 2007 үзэсгэлэнд Хятад, Ази-Номхон далайн орнууд болон бусад улс орноос нийт 35,000 мэргэжилтнүүд оролцохоор төлөвлөгдсөн байгаа. 

2007 оны шинэ мэдээ: Байршил ба огноо

CONEXPO Asia үзэсгэлэн нь Хятад улсын хамгийн өмнөд хязгаар руу нүүлээ. Гуанжоу бол Хятадын хамгийн эртний худалдааны боомт билээ. Өнөөдөр, Гуанжоу хот нь тус улсын эдийн засгийн хөгжлийн нэн чухал түлхүүр газар нутаг болохын зэрэгцээ дэлхийн бизнесийн ертөнцтэй холбож өгдөг томоохон гарц юм. Гадаадын хүмүүс энэ хотыг Кантон гэсэн хуучин нэрээр нь илүү сайн таньдаг. Гуанжоу нэн эрчимтэй хөгжиж буй, хөл хөдөлгөөн ихтэй хот бөгөөд Хятадын үйлдвэрлэгчдийн анхаарлын төв болж чадсанаараа эдийн засгийн хувьд дэлхийд хамгийн их хурдацтай хөгжиж буй дүүргүүдийн нэг болсон билээ. Үүний зэрэгцээ, аялан жуулчилж буй хүмүүсийн хувьд Гуанжоу хот нь түүхийн ач холбогдолтой газар нутгаар баялаг бөгөөд үзэсгэлэнт сайхан байгальтай юм.              
             
Оролцогчид энд байх хугацаагаа сунгаад, ойр байршилтай Хонконг, Макао, Жухай мөн халуун уур амьсгалтай Хайнан арал дээр хэд хонож амрахыг зөвлөж байна. Хил залгаа орших Хонконг болон Макаогоос зөвхөн 170 км (100 миль)-ийн зайд орших Гуанжоуд нисэх онгоц, хурдны галт тэрэг, хөнгөн тэрэг, автобус эсвэл усан онгоцоор очиж болдог. Гуанжоу хот нь Хятад, Ази-Номхон далайн болон бусад улс орнуудын шилдэг үйлдвэрлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, худалдан авагчид, үйлчлүүлэгчид болон холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзахад хамгийн тохиромжтой газар мөн!
   

CONEXPO Asia 2007 үзэсгэлэн Гуанжоугийн Пажоу цогцолбор буюу Хятадын экспорт, импортын барааны яармагт (ХЭИБЯ) явагдах бөгөөд эзлэх талбайны хэмжээ нь 100,000 кв.метр гаруй (нэг сая кв.футээс их) байна. ХЭИБЯ нь автобус, такси, метро зэрэг бүх төрлийн унаа тээвэрт ойр дөт байрлалтай, хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон дээд зэргийн конвенцийн төв юм. Уг байгууламжид дэлхийд алдартай Хятадын хамгийн эртний бөгөөд хамгийн том худалдааны шоу үзэсгэлэн болох Кантоны яармаг худалдаа явуулдаг газар юм. Уг хот болон дээрх цогцолбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй бол www.conexpoasia.com вебсайтын “Overview” дээр дараад “Host City & Venue.” хэсгээс үзнэ үү. 

Бизнесийг тань дээшлүүлэхэд танд тусалъя! 2007 оны шинэ зүйл: Тоног төхөөрөмжийг хэрхэн яаж ашиглахыг бодитоор үзүүлж харуулах өргөтгөсөн сургалтын хөтөлбөрүүд

CONEXPO Asia бол үзүүлэнд тавьсан тоног төхөөрөмжийг хэрхэн ажилладгийг бодитоор харах боломжийг олгодог Хятадын цорын ганц үзэсгэлэн юм. Ажиллуулж харуулах тоног төхөөрөмжүүдийг дараахь байдлаар ангилж байрлуулна. Үүнд, асфальт дэвсэх, чулуу бутлах, зам индүүдэх, газар ухах ба тэгшлэх төхөөрөмжүүд, жижиг оврын төхөөрөмжүүд, гар ажиллагаатай болон алсын удирдлагатай төхөөрөмжүүд гэх мэт.  

2006 оны анхны үзэсгэлэнгийн үеэр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх шинэлэг санаа гаргасныхаа төлөө CONEXPO Asia нь Хятадад хэд хэдэн удаа шагнал, урамшуулал хүртсэн билээ. 2007 оны үзэсгэлэн худалдааг илүү үр өгөөжтэй болгох зорилгоор 2006 онд хэрэгжүүлсэн сургалтын хөтөлбөрийг улам бүр сайжруулж, өргөжүүлэх тал дээр үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид хамтран ажиллаж байна. 2006 оны сургалтын хөтөлбөрт бүтээгдэхүүний аюулгүй байдал ба үр ашиг, бүтээгдэхүүнийг эргэлтэнд оруулж боловсруулах, барилгын үйлдвэрлэлийн менежмент, урт ба богино хугацааны түрээстэй холбогдох санхүүгийн асуудлууд зэрэг сэдвүүд орсон байсан. 2007 оны хөтөлбөрийн хувьд дээрх сэдвүүд дээр нэмж Хятадад хэрэгжиж буй барилгын төслүүд, төслийн менежмент, машин тоног төхөөрөмжийн ашиглалтын заавар, бүтээмж, аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт, мөн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зэрэг сэдвийг хамрах болно. Сурталчилгаа хийх хүмүүс нь өөр өөрсдийн ажилладаг чиглэлээрээ дэлхийд нэр хүнд бүхий мэргэжлийн туршлагатай хүмүүс юм.

Бүртгэл ба байрлах газар

CONEXPO Asiа үзэсгэлэнд оролцогчдыг урьдчилан бүртгэх ба байрны захиалгыг авах хугацаа 2007 оны 6 сараас албан ёсоор эхэлнэ. Гадаад дотоодоос ирэх оролцогчдын тав тухтай байдлыг хангахад зориулж үзэсгэлэнгийн зохион байгуулагчид Гуанжоу хот дахь шилдэг зочид буудлуудад барууны ба хятад хэв маягтай өрөөнүүдийг тусгайлан авч захиалсан байгаа. Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэхэд аливаа үнэ төлбөр байхгүй.

Үзэсгэлэнг зохион байгуулагчид

Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо (ТТҮХ) ба Хятадын тоног төхөөрөмж болон электрон барааны экспорт, импортын асуудал хариуцсан худалдааны танхим (ХТТЭБЭИХТ)

Үзэсгэлэнгийн эзэмшигч байгууллага: Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо (ТТҮХ)

ТТҮХ нь Хойд Америкт байрладаг бөгөөд хүнд машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарыг төлөөлдөг олон улсын худалдааны байгууллага юм. Уг холбоо нь 100 гаруй настай. Холбооны төв АНУ-ын Висконсин мужийн Милвоки хотод байрладаг бөгөөд Вашингтон ДиСи, Канадын Оттава хот, Хятадын Бээжин хот, Бельгийн Брюссель хотод төлөөлөгчийн газруудтай.              

ТТҮХ нь АНУ-д байрлалтай хэд хэдэн тэргүүлэгч үзэсгэлэн яармагийг эзэмшдэг. Эдгээрт,  

  • CONEXPO-CON/AGG буюу дэлхийн баруун тал бөмбөрцөгт байрлах хамгийн том барилгын холбогдолтой үзэсгэлэн яармаг,
ICUEE-The Demo Expo буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон барилгын салбарын хамгийн томоохон тоног төхөөрөмжийн үзэсгэлэн

CONEXPO Asia-ийн танилцуулга

Барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг тэргүүлэгч компаниудад хэрэглэгчидтэйгээ уулзаж, үзэсгэлэнд толилуулсан тоног төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр ашиг ба бүтээмжийг хэрхэн сайжруулсан тухайгаа тайлбарлан сонирхуулах боломжийг олгох хэмнэлттэй арга зам хэмээн CONEXPO Asia үзэсгэлэнг анх ТТҮХ-оос санаачилжээ.       

CONEXPO Asia үзэсгэлэн анх удаа 2006 оны 5-р сард Хятад улсын Бээжин хотод зохион байгуулагдсан билээ. Уг үзэсгэлэн нь дотоодын хэд хэдэн хамтрагчид, төрийн албан тушаалтнууд ба бусад чиглэлийн бүлгүүдийн дэмжлэгийг зохих хэмжээгээр авч чадсан билээ. CONEXPO Asia үзэсгэлэнг халуун дотноор хүлээж авсан бөгөөд барилгын салбарынхнаас тухайн салбартаа зориулж Хятадад байршилтай цорын ганц үзэсгэлэн худалдааг үүсгэн бий болгох гол зорилгоо бүрэн биелүүлж чадсан.

CONEXPO Asia 2006 үзэсгэлэнд 192 үйлдвэрлэгчид оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж толилуулсан билээ. Үүний бараг тал хувийг Хятадын компаниуд эзэлж, үлдэх хувийг гадны пүүс компаниуд эзэлж байсан. Хятадын бүх муж, Ази-Номхон далайн орнууд болон бусад гадаад улс орнуудаас нийт 13,100 гаруй өндөр мэргэжлийн хүмүүс сонирхон оролцсон. Эдгээр улс оронд Хятад, Австрали, АНУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон, Орос, Филиппин, Сингапур ба Малайз зэрэг нийт 75 гаруй улс орноос хүмүүс ирж оролцжээ. Хятадын бус оролцогчид нийт оролцогчдын ойролцоогоор 18 хувийг хамарч байсан.

Оролцогчдын 80 гаруй хувь нь компанийн ерөнхийлөгч/эзэн, дэд ерөнхийлөгч, ерөнхий менежер, санхүүгийн албаны дарга болон компанийн удирдлагын түвшний шийдвэр гаргагчид гэх мэт өндөр албан тушаалтай мэргэжлийн хүмүүс байсан билээ.

Үзэсгэлэнгийн талаар нэмэлт мэдээлэл хүсэх тохиолдолд

Үзэсгэлэнгийн мэдээллийн товхимол эсвэл үзмэрийн танилцуулгыг www.conexpoasia.com вебсайтаас авч болно.

  • Үзэсгэлэнд оролцох бүртгэлийн товхимлыг авахын тулд “Attendees”-ыг сонгоод “Request Brochure”-ийг дарна, эсвэл international@conexpoasia.com хаягаар имэйл илгээж болно.
  • Үзмэрийн танилцуулгын электроник хувилбарыг үзэхийн тулд “Exhibitors”-ийг сонгоод “Prospectus”-ийг дарна уу.

Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол эсвэл асууж лавлах зүйл гарвал АНУ дахь Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоотой (AEM) +1-414-298-4167 дугаарын утсаар холбогдох эсвэл international@conexpoasia.com хаягаар и-мэйл илгээж болно. Мөн www.conexpoasia.com вебсайтаас мэдээлэл авч болно. Бээжин хот дахь AEM-тэй холбоо барих хүсэлтэй бол Жудитэй (Judy) Zhu at jzhu@cm-1.com хаягаар эсвэл +86-10-8519-1566 дугаарын утсаар холбогдож болно.